Коронавирусийн халдвараас сэргийлэх, халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор ЭМСайдын 2015 оны 242 дугаар тушаал, ДЭМБайгууллагын түр зөвлөмжийн дагуу нийт эмч, эмнэлгийн ажилчдад хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгууллаа.

Сургалтаар  COVID-19 (Шинэ коронавирус) -ийн халдварын эмнэлзүй, оношилгоо эмчилгээ, халдвараас сэргийлэх арга хэмжээ, нэг удаагийн хувцас өмсөж, тайлах, гар угаах, ариутгах, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийг  сайжруулах чиглэлээр эмч, сувилагч, хөтөч, 103-ын дуудлага хүлээн авагч эмнэлгийн мэргэжилтнүүд, жолооч, харуулуудыг оролцуулан 10 удаагийн сургалтыг 275 эмч эмнэлгийн ажилчдад зохион байгууллаа.