Дэлхийн олон улс оронд COVID19 (Шинэ Коронавирус) халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед  Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна. Халдвараас сэргийлэх үеийн бэлэн байдлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж БОЭТөвийн Мэс заслын клиникийн зөвлөх эмч С.Энхбаяр, Ч.Таалай нарын гэр бүл 75 ширхэг амны хаалт, Аура-Ундрах ХХК-ний ажилчид отсос (соруулах аппарат), спирт, гар ариутгагч, амны хаалт, Эм-импекс ХХК витамин, дархлаа дэмжих эм, бэлдмэл, гар ариутгагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төв амны хаалт, Өвөрхангай аймаг дахь Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн хамт олон 500 ширхэг маск хандивлалаа.