Жил бүрийн тав дугаар сарын 5-нд "Гарын эрүүл ахуйг сахих дэлхийн өдөр"  тохиодог билээ. Дэлхий даяар COVID-19 цар тахал эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед гараа сайтар угаах нь халдвараас сэргийлэх болох хамгийн үр дүнтэй энгийн, бага өртөгтэй аргуудын нэг юм. Тэр дундаа өдөрт хэдэн зуун хүнд хүрч үйлчилдэг эмнэлгийн мэргэжилтнүүд халдварын эрсдэл хамгийн өндөр бүлэгт хамаардаг. Тэр ч утгаараа гарын эрүүл ахуй, ариун цэврийг тогтмол зөв сахих талаар мэдлэг мэдээлэл сайн, түүнийгээ ажлын байрандаа тогтмол хэрэгжүүлдэг хүмүүс бол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юм. Харин эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, олон нийт гарын ариун цэврийг сахих талаар хэр зэрэг мэдээлэлтэй байдаг нь тун эргэлзээтэй асуудал юм. Уг өдөрлөгийн хүрээнд БОЭТөвийн тасгуудад хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд хэзээ, ямар тохиолдолд гараа хэрхэн зөв дэс дарааллаар угааж халдваргүйжүүлэх талаар "Гараа зөв угааж хэвшье" аяныг өрнүүлэн ажиллаж байна.