БОЭТ-ийн захирлын А/07 тоот тушаалаар Эх барих эмэгтэйчүүдийн клиникийг БНМАУ Гавъяат эмч Цэрэндуламын Дамбын нэрэмжит болгон өргөмжлөх ёслол хүндэтгэлийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

БОЭТ-ийн захирлын А/07 тоот тушаалаар Эх барих эмэгтэйчүүдийн клиникийг БНМАУ Гавъяат эмч Цэрэндуламын Дамбын нэрэмжит болгон өргөмжлөх ёслол хүндэтгэлийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. 
Энэхүү арга хэмжээнд
• БНМАУ-ын Хүний Гавъяат эмч Цэрэндуламын Дамбын том хүү МУ-ын Хүний Гавьяат эмч Д.Нямхүү, хүү , охин
• МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох,
• “Алтан Жолоо Групп”-ын ерөнхийлөгч В.Энхбаатар,
• МУ-ын Гавьяат жүжигчин, дуучин С.Цэрэндорж
• Аймгийн ЭМГазрын дарга Д.Шивааннүрдэв, БОЭТөвийн захирал Э.Хүдэрчулуун бүхий төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БНМАУ-ын Хүний Гавъяат эмч Цэрэндуламын Дамбын үр хүүхэд, хамт ажиллаж байсан ахмадууд, найз нөхдийн төлөөлөл, БОЭТөвийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эмч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн үр хүүхэд, хамтран зүтгэгч нараас “Дамба сан“ байгуулж орон нутагт эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хөгжил, судалгаа, шинжилгээ, инновацийг дэмжин ажиллахаар болсныг дуулган, ХАМГИЙН АНХНЫ ДАМБА САНГИЙН ШИЛДЭГ ЭМЧ-ээр БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн зөвлөх эмч Ж.Баярсайхан эмчийг тодруулан, нэрэмжит өргөмжлөл, 500000 төгрөгөөр шагнаж, Төрөхийн өмнөх 2 өрөөг засварлан, тохижуулж хүлээлгэн өглөө.
Цаашид “Дамба сан”-гийн нэрэмжит хүй дарах хүндэтгэлийн талбар бүтээн байгуулах, Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын эрдэм шинжилгээ судалгаа, инноваци шалгаруулах хурлыг жил бүр 5 сарын 10-нд уламжлал болгон зохион байгуулах зорилготой байгааг орон нутгийн нийт эмч эмнэлгийн мэргэжилнүүдэд хүргэж байна.
БНМАУ Гавъяат эмч Цэрэндуламын Дамбын нэрэмжит Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн хамт олонд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Нийтэлсэн: Б.Одонтуяа

01/04/2022
  • Холбоос

  • ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

  • Сайтын хандалт

    0005515
    Visit Today : 95
    This Year : 5514
    Total Visit : 5515
    Hits Today : 272