Дэлхийн эрүүл мэндийн өдөр- Манай гараг, бидний эрүүл мэнд-2022

Дэлхийн эрүүл мэндийн өдөр- Манай гараг, бидний эрүүл мэнд-2022
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг эрүүл мэндийн тодорхой сэдвийн талаарх ойлголтыг бий болгох зорилготой тэмдэглэх талаар анх 1948 онд санал оруулж 1950 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай гараг, бидний эрүүл мэнд-2022
2022 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр ДЭМБ хүн төрөлхтөн болон гараг дэлхийг эрүүл байлгах, сайн сайхан байдалд чиглэсэн нийгмийг бий болгох хөдөлгөөнийг өрнүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж байна.
Цэвэр агаар, ус, хоол хүнс хүн бүрт хүртээмжтэй, эдийн засаг нь эрүүл мэнд сайн сайханд төвлөрсөн дэлхийг дахин төсөөлцгөөе. Хотууд амьдрахад тохиромжтой, хүмүүс өөрсдийн эрүүл мэнд, гараг дэлхийн эрүүл мэнддээ хяналт тавьдаг байхыг ДЭМБ уриалж байна.
“Манай гараг, бидний эрүүл мэнд” аянд нэгдээрэй.
Эх сурвалж : Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны Веб хуудас

Нийтэлсэн: Б.Одонтуяа

07/04/2022
  • Холбоос

  • ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

  • Сайтын хандалт

    0005520
    Visit Today : 100
    This Year : 5519
    Total Visit : 5520
    Hits Today : 467