Сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалт зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг, Хар хорин сумын Ковид-19 цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа яаралтай тусламж, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг судлалын эмч, сувилагч нарыг хамруулан Өвөрхангай аймгийн БОЭТөвд 10 дугаар сарын 28-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
АШУҮИС-ийн багш, УНТЭ, ХСҮТ, ЦТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмч, сувилагч нарт хичээл зааж байна.

Нийтэлсэн: Б.Одонтуяа

29/10/2021
  • Холбоос

  • ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

  • Сайтын хандалт

    0005518
    Visit Today : 98
    This Year : 5517
    Total Visit : 5518
    Hits Today : 323