Үйлчлүүлэгчийн эрх

Үйлчлүүлэгчийн эрх

1.Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь ёс зүйн дараах эрхтэй:

1.1.Үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн чанартай, тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээг  авах;

1.2.Биеийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээ, үйлчилгээний үр дүн,өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаврын талаар мэдээлэл авч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцан ярилцах, тайлбар авах;

1.3.Өөрийн эрүүл мэндийн талаарх нууцаа хамгаалуулах;

1.4.Өрх, сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхдээ эмчээ сонгох, тусламж, үйлчилгээний явцад эмчлэгч эмчээ солих санал тавих;

1.5. Олон улсын хөл хориот, байгалийн голомтот болон бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй, сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болсноос бусад тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний зөвлөсөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахаас татгалзах;

1.6.Хүний эрүүл мэндэд харш, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага,аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх, өргөдөл, гомдол гаргах;

1.7.Анагаахын болон шинжлэх ухааны судалгаа болон туршилтад оролцохоос татгалзах;

Нийтэлсэн: Б.Одонтуяа

25/03/2022
  • Холбоос

  • ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

  • Сайтын хандалт

    0005520
    Visit Today : 100
    This Year : 5519
    Total Visit : 5520
    Hits Today : 419