БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 05 сарын 06-ны өдөр хуралдлаа.

БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 05 сарын 06-ны өдөр хуралдаж БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Өмчлөгчийг төлөөлөх гишүүд: ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсийн дарга П.Оюунцэцэг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн П.Бат-Эрдэнэ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь даатгалын хэлтсийн дарга А.Эрдэнэтунгалаг Эмнэлгийн хамт олны төлөөлөл: Бүсийн оношилгоо […]

БОЭТ-ийн сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн хобби, сонирхол, гар урлал үйлдвэрлэлээрээ үзэсгэлэн гаргаж танилцууллаа.

Олон улсын сувилагчдын баярын тохиолдуулан БОЭТ-ийн увилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн хобби, сонирхол, гар урлал үйлдвэрлэлээрээ үзэсгэлэн гаргаж танилцуулж, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өөрийн ухаан хөдөлмөр шингэсэн бүтээлүүд, цуглуулгийг шалгаруулж урамшууллаа.  

БОЭТ-ийн клиник,тасаг, алба тус бүрээс алдаршуулсан “Бидний бахархалт сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн”-үүдийг хүлээн авч өглөөний уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

БОЭТ-ийн нийт сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе. Монгол улсын хэмжээнд “Сувилчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. БОЭТ-ийн клиник,тасаг, алба тус бүрээс  бахархал болсон 22  сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг алдаршуулсан билээ.

“Гамшгийн үеийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”-н сургалтад хамрагдлаа.

ЭМЯ- ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, ЭМГ, БОЭТ-тэй хамтран “Гамшгийн үеийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт 1 өдрийн 2 кредитийн сургалтад аймгийн эрүүл мэндийн салбарын 180 гаруй албан хаагчид хамрагдлаа.

“DOCTORS” багийн хамт олныг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын төлөөх 5 дахь жилдээ зохион байгуулагдсан “Арвайхээр лиг 2022” сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож “Гутгаар” байр эзэлсэн Д.Очирдорж ахлагчтай “DOCTORS” багийн хамт олныг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

  • Холбоос

  • ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

  • Сайтын хандалт

    0005517
    Visit Today : 97
    This Year : 5516
    Total Visit : 5517
    Hits Today : 315