БОЭТ-ийн нийт сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе. Монгол улсын хэмжээнд “Сувилчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. БОЭТ-ийн клиник,тасаг, алба тус бүрээс бахархал болсон 22 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг алдаршуулсан билээ.