“Гамшгийн үеийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”-н сургалтад хамрагдлаа.

ЭМЯ- ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, ЭМГ, БОЭТ-тэй хамтран “Гамшгийн үеийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт 1 өдрийн 2 кредитийн сургалтад аймгийн эрүүл мэндийн салбарын 180 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тулгуур зарчим

Хүнлэг, энэрэнгүй байх; Хүндэтгэлтэй хандах; Чин үнэнч, шударга байх; Хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах; Хариуцлагатай байх, боловсорч хөгжих

Үйлчлүүлэгчийн үүрэг

1.Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь ёс зүйн дараах үүрэгтэй: 1.1. Үйлчлүүлэгч өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх; 1.2.Эрүүл мэнддээ анхаарах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх дадал эзэмших; 1.3.Эрүүл мэндийн байгууллагын ажилтантай хүндэтгэлтэй харилцаж, соёлтой үйлчлүүлэх; 1.4.Байгууллагын дотоод, дүрэм, журмыг дагаж мөрдөх; 1.5. Өөрийн болон асран хамгаалж буй үйлчлүүлэгчийн биеийн эрүүл […]

Үйлчлүүлэгчийн эрх

1.Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь ёс зүйн дараах эрхтэй: 1.1.Үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн чанартай, тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээг  авах; 1.2.Биеийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээ, үйлчилгээний үр дүн,өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаврын талаар мэдээлэл авч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцан ярилцах, тайлбар авах; 1.3.Өөрийн эрүүл мэндийн талаарх нууцаа хамгаалуулах; 1.4.Өрх, сумын эрүүл мэндийн […]

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дүрэм

https://moh.gov.mn/uploads/files/d9dabb43df865da87173199cbcf573234edcba4b.pdf

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм

https://moh.gov.mn/uploads/files/18983c9aa2589da7d05defa58465248c37576e15.pdf

  • Холбоос

  • ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

  • Сайтын хандалт

    0005520
    Visit Today : 100
    This Year : 5519
    Total Visit : 5520
    Hits Today : 434